Мэдээ/мэдээлэл




White Ribbon Campaign Commercial


The making of the commercial...




Бусад : » Д.Энхжаргал: Гэр бvлийн хvчирхийллийг хувийн асуудал гэж халхалдаг


Нийтэлсэн: 2008-11-25 10:35:30 , Мэдээний дугаар: #1142419


"Хvн ам ба хөгжил, нөхөн vржихvйн эмэгтэйчvvдийн сvлжээ төрийн бус байгууллага болон Хvчирхийллийн эсрэг vндэсний төв хамтран өнөөдрөөс "Хvний эрхийг эмэгтэйчvvдэд-Хvний эрхийг бvгдэд нь" сэдэвт аян зохион байгуулж байгаа юм байна.


Энэхvv аяны хvрээнд эмэгтэйчvvдийн хvчирхийллийн асуудлыг олон нийтэд ойлголт мэдлэгийг нэмэгдvvлэхэд чиглэгдэж байгаа аж. Ташрамд дурдахад энэхvv арга хэмжээ нь Хvний эрхийн тvгээмэл тунхаглалыг батласны 60 жилийн ойтой давхцаж байгаа аж. Хvний эрхийн талаар "Хvчирхийллийн эсрэг vндэсний төв"-ийн захирал Д.Энхжаргалаас зарим зvйлийг тодрууллаа.

Нийгэмд эмэгтэйчvvдийн эрх зөрчигдөж байна гэж яриад удлаа. Vvнийг таслан зогсоохын тулд юу хийх ёстой вэ?

Бид нийгэмд илvv их мэдээллийг тvгээх ёстой. 2004 онд гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх хууль гарсан. Гэхдээ энэ хууль гарснаараа нийгэмд шинэлэг механизмыг бий болгосон. Тиймээс нийгмийн сэтгэхvйг өөрчлөх ёстой байгаа юм. Тухайлбал гэр бvлийн маргаанаас болж эмэгтэйчvvд л ихэнхдээ хохирдог тvvнийг нь хувийн асуудал гээд л зvгээр өнгөрөөх нь их. Гэтэл энэ бvх байдал даамжирсаар эцэс сvvлд нь нэгнийхээ амь насыг ч хохироодог. Гэр бvлийн маргаан хувийн асуудал гэдэг ойлголтыг л vгvй болгох нь чухал. Магадгvй таны дэргэд хэн нэг нь хvчирхийлэлд өртөж байгаа бол мэдээллийг нь зохих газарт нь өгдөг болох л ухамсарыг иргэдэд төрvvлэх ёстой.

Гэр бvлийн хvрээнд эмэгтэйчvvдийн эрх ихэвчлэн зөрчигдөж байна гэж ойлгогдож байна. Цагдаагийн байгууллагаас асуухаар иймэрхvv дуудлага байдаггvй гэдэг. Танай байгууллагын зvгээс цагдаагийнхантай хэр хамтарч ажилладаг вэ?

2004 онд батлагдсан хуулиар бол цагдаа хохирогчийг төлөөлж шvvхэд хандах эрхтэй болсон. Одоогоор хоёр ч цагдаа шvvхэд хандсан явдал байгаа. Мөн гэр бvлийн хvчирхийллийг ахуйн хvрээний дуудлага гэж цагдаагийн байгууллагад тусгайлан бvртгэгддэг болсон. Тиймээс гэр бvлийн хvчирхийллийг хувийн асуудал гэдгээр далдлах байдал багасах байх. Тvvнчлэн эмэгтэйчvvдийн эрх гэр бvлийн хvрээнд зөрчигдөж байна гэж хязгаарлаж болохгvй. Нийгмийн хvрээнд авч vзэх ёстой. Сvvлийн vед ажлын байран дахь бэлгийн дарамт ихэсч байгаа. Учир нь эд материал албан тушаал барьцаалж эмэгтэйчvvдийг ажлын байранд дарамталдаг. Бид vvн дээр ч аяны хvрээнд тусгайлан арга хэмжээнvvдийг авч иргэдэд мэдээллийг тараах болно. Магадгvй зарим хvмvvс знвхөн эмэгтэйчvvд гэж ярьж байна гэх байх. Гэхдээ эмэгтэйчvvдийн цаана vр хvvхэд, ар гэр, гээд нийгмийн бvхий л давхрагын хvмvvс хамрагдаж байгаа юм.

Энэ бvх vйл ажиллагааны vр дvн яаж мэдэгдэх бол. Одоо жишээлж хэлж болох vр дvн хэлж чадах уу?

Бидний vйл ажиллагаа эхэлснээр иргэд хvчирхийлэл гэж юу болох талаар тодорхой ойлголттой болсон. Манай байгууллагад хандсан байдлаас vр дvнг тодорхойлж болно. Энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд Хамгаалах байранд 510 хvн, Итгэлийн утас утсанд 1068 хvн хандсан байна. Харин биечлэн 666 хvн хандсан бол 374 хvн хуулийн зөвлөгөө авсан байна. Тиймээс бид бодит материаллаг зvйл дээр ажиллаж байгаа биш болохоор тодорхой хугацааны дараа vр дvн нь мэдрэгдэх байх.

Г.Отгоо
Дугаар 229/902/




Даваа, 2008 оны 11-р сарын 24

-Монгол 3 эмэгтэй тутмын 1 нь, 2 хүүхэд бүрийн 1 нь, 4 өндөр  настны 1 нь хүчирхийлэлд өртдөг-

Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-ныг хүртэл “Хүний эрхийг эмэгтэйчүүдэд-Хүний эрхийг бүгдэд” сэдэвт 16 хоногийн ажлын аянг Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төрийн бус байгууллагуудын сүлжээнээс зохион байгуулж байна. “Манай хажуу айлын эмэгтэйг, найз бүсгүйг маань нөхөр нь, найз залуу нь зодоод байдаг ш дээ” хэмээн ам амандаа шивэгнэж байхаар нэг ч болов дорвитой алхмыг хийцгээе хэмээн тэдгээр байгууллагын төлөөлөгчид уриалж байна. Энэхүү үйл ажиллагаанд нийт 80 гаруй байгууллагууд анхаарал тавин оролцох ажээ.


_-_16_days_press_conference_nov24.doc
File Size: 107 kb
File Type: doc
Download File



NTV Телевиз
: 2008 оны 11-р сарын 26





“Хv
ний эрх хvvхдийн эрхээс эхэлнэ

Жендэрт суурилсан хvчирхийлэлтэй тэмцэх ОУ-ын 16 хоногийн аяныг тохиолдуулан Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Хvчирхийллийн Эсрэг Vндэсний Тєв, Сургуулийн Нийгмийн Ажилтны Нийгэмлэг, ЕСРАТ-ын Монгол дах сvлжээнээс санаачлан, Монгол дах Нэгдсэн vндэсний байгууллагын Хєгжлийн хєтєлбєрийн санхvvгийн дэмжлэгтэйгээр 2008 оны 11 сарын 25-ны єдєр Ерєнхий боловсролын бvх сургуулиудад “Хvний эрх хvvхдийн эрхээс эхэлнэ” сэдэвт 1 цагийн хичээлийг анги удирдсан багш нарын оролцоотойгоор явуулах, нийгмийн ажилтан, дотуур байрны багш нарын нээлттэй хааëганы єдрийг зохион байгуулахаар боллоо.

report_16_days_in_education.doc
File Size: 37 kb
File Type: doc
Download File



Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

  2008 оны 11 дvгээр сар 25-нд улс даяар зохион байгуулах 1 цагийн хичээл болон  тvvний ач холбогдол, аяны vеэр зохиогдох vйл ажиллагааны, сургуулийн нээлттэй хаалганы єдрvvд, хvvхдийн эрхийн зєрчлийг мэдээлэх, бvртгэх, баримтжуулах, vйлчилгээ vзvvлэх зэрэг vйл ажиллагааны талаар дэлгэрэнгvй мэдээллийг сэтгvvлчдэд єглєє. Vvний vр дvнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэл хvрэх зорилготой юм. Хуралд БСШУЯ-ны Бага дунд боловсролын газрын мэргэжилтэн Ж.Мягмар, ХТVГ-ын мэргэжилтэн Цэндмаа, ХЭVТ-ийн ажилтан Л.Бадамцэцэг, СНАН-ийн тэргvvн Б.Мєнхжаргал, ЕСРАТ-ийн Монгол дах сvлжээний ажилтан Х.Насанболд нар оролцлоо.




A
ймгуудтай зайны сургалтын тєвєєр дамжуулан мэдээлэл єгєх vйл ажиллагаа

  2008.11.20 – Зарим Àймгуудтай зайны сургалтын тєвєєр дамжуулан мэдээлэл єгєх vйл ажиллагааг БСШУЯ дээр зохион байгууллаа. Энэхvv vйл ажиллагаанд Хєвсгєл, Архангай, Дундговь, Хэнтий, Орхон, Ємнєговь, Увс, Ховд, Говь-Алтай, Тєв, Завхан, Дорнод, Дархан, Сэлэнгэ зэрэг 14 аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёлын газар, Хvvхдийн тєлєє тєвийн дарга нар болон сургуулийн нийгмийн ажилтнууд оролцож, Хvний эрх хvvхдийн эрхээс эхэлнэ сэдэвт 1 цагийн хичээлийн талаар, мєн 16 хоногийн аянаар сургуулиуд дээр зохион байгуулах vйл ажиллагааны талаар дэлгэрэнгvй мэдээлэл авлаа. Уулзалтанд тєслийг санаачлагч байгууллагуудын тєлєєлєл оролцлоо.




16 Days Campaign Billboard at Sukhbaatar Square


White Ribbon Campaign Billboard at Sukhbaatar Square