Press Release-16 days campaign Mongolia 2010

Аян нь охид, эмэгтэйчvvдэд тулгамдаж байгаа асуудлын хүрээнд агуулга, сэдэв, уриагаа тодорхойлон  дэлхийн 130 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулагддаг. 2010 онд Охид, эмэгтэйчvvд аюулгvй байх эрхтэйсэдвээр зохион байгуулагдаж байна.

Монгол улсын хэмжээнд гарсан нийт хvчингийн гэмт хэргийн хохирогчдийн 60% нь бага насны охид байдаг. 2008 онд 39, 2009 онд 71, 2010 оны эхний 10 сарын байдлаар 40 бага насны охид хvчингийн гэмт хэргийн хохирогч болоод байна. /Эрvvгийн цагдаагийн газрын тоо баримтаас/

  • Хvчин нь охид, эмэгтэйчvvдийн  амьдралын бvх vе шатанд тохиолддог. Хvчирхийлэл vйлдэгч нь хохирогчийг eeрийн эрх мэдэл хяналтандаа байлгадаг учир хэзээ, хаана, ямар vйлдэл хийхээ тeлeвлeсeн байдаг. Хvчингийн гэмт хэрэг дараах онцлог тeрлvvдтэй.
  • Ураг тeрлийн хvчин. Тeрeл садангийн буюу гэр бvлийн гишvvдийн хэн нэгний зvгээс vйлдэгддэг. Сэтгэл санаа болон бусад талаараа хамааралтай ойр дотны хvмvvсийн дунд vйлдэгддэг учир удаан хугацаанд vргэлжилж далд хэлбэртэй байдаг. 
  • Болзооны хvчин нь ихэвчлэн vерхэж нeхeрлeж эсвэл болзож байгаа ойр дотны харилцаатай хvмvvсийн дунд vйлдэгддэг. Мeн шинээр танилцаж байгаа болон жирийн найз нeхeд, танил хvмvvсийн хооронд ч тохиолддог. Энэ тeрлийн хvчин нь хохирогчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх, хvч хэрэглэн айлган сvрдvvлэх, хэл амаар доромжлох замаар vйлдэгддэг.
    • Гэрлэгсдийн хvчин. Гэр бvл болсон эхнэр, нeхeр болон хамтран амьдарч буй хосуудын хооронд vйлдэгддэг. Олон нийтийн дунд хийсэн судалгаагаар оролцогчдийн 80% нь гэрлэгсдийн хvчин байдаг ба далд хэлбэртэй удаан хугацаанд vргэлжилдэг гэсэн баримт байна. Гэрлэгсдийн хvчингийн хохирогч нь нeхeр, хамтран амьдаргчийнхаа байнгын аюул заналхийлэл, хvчирхийлэлд байдаг учраас уг vйлдлийг тэвчихээс eeр аргагvйд хvргэдэг байна.
  • Таньдаг болон, vл таних хvний зvгээс vйлдэгдэх хvчин. Хvчирхийлэл vйлдэгч, хохирогч нь хоорондоо ойр дотны холбоо харилцаагvй ч таньдаг эсвэл танил биш байдаг ба энэ тeрлийн хvчин голдуу шeнe оройн цагаар, хvн цeeтэй газар vйлдэгддэг.
Бэлгийн хvчирхийлэл нь

Хvний аюулгvй, халдашгvй дархан байх эрхэд халдсан эрх мэдлийн ГЭМТ ХЭРЭГ юм.

Охид, эмэгтэйчvvдийн эрхийг зeрчин, амьд явах, амь насаа хамгаалуулах, бие сэтгэл санааны хувьд эрvvл байх, боловсрох, нийгэм олон нийтийн vйл хэрэгт оролцох зэрэг vндсэн ЭРХ ЧEЛEEГ ЗӨРЧИЖ БАЙНА.

Бэлгийн хvчирхийлэл нь охид, эмэгтэйчvvдийн бие болон нeхeн vржихvйн эрvvл мэндэд ноцтой ХОХИРОЛ УЧРУУЛДАГ. 

“Хүн бүр амьд явах, эрх чeлeeтэй, халдашгүй дархан байх эрхтэй”



                                Санхvvжvvлэгч байгууллага:   
                                               
         Аяныг зохион байгуулахад НҮБ-ын Хvн амын сан  сvvлийн 5 жил тогтвортой дэмжин санхvvжvvлж байна.                    

Холбоо барих: Хvчирхийллийн Эсрэг Үндэсний Тeв

Утас: 70119949      

Вэб сайт:  http://16daysmongoliaenglish.weebly.com  http://16daysmongolia.weebly.com    

 


Picture
Funding organization